sonin.mn

Өчигдөр Москвагийн олон улсын хөгжмийн ордонд болсон нэрт хөгжимчин Андрей Макаревичийн тоглолтыг улстөржсөн хэсэг залуучууд  үйлмүүлжээ.

Тэд “Урвагч, Оросоос зайл!” хэмээн хашгирч, танхимд улаан чинжүүтэй  хий цацаж, ухуулах хуудас  шидсэнийхээ дараа гарч оджээ. Уг явдлын хариуцлагыг  албан ёсоор бүртгэлгүй “Другая Россия” гэх намын идэвхтнүүд хүлээжээ. Тэд алдарт жүжигчнийг  Украины дайчдын эзлэн авсан Славянска хотод очсоных нь төлөө  ийн шийтгэсэн аж.  

Сонирхуулахад, Андрей Макаревич нь Орос улсад Крымийн хойг болон Севастопольд нэгдэн орохыг илт эсэргүүцсэн юм. Түүнийг Украиныг дэмжиж байдгийнх нь төлөө  ардын жүжигчнийх нь  цол болон бусад төрийн  дээд  шагналуудаас нь түдгэлзүүлэх тухай санал оросын иргэдийн дунд эрчимтэй явж байсан.

Нэрт дуучин Алла Пугачева  болон нэрт жүжигчин Леонид Ермольник нар хөгжимчнийг цээжээрээ хамгаалан Владимир Путин, Дмитрий Медведев, Константин Эрнест болон Төрийн дум, Холбооны зөвлөлд Андрей Макаревичийг зөнд нь  орхихыг  шаардсан захидал илгээсэн билээ.  

Москва хот. А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг