sonin.mn

“Улаанбаатар” олон улсын  II кино наадам ирэх сарын 8-12-нд болно.

Тус наадмыг  ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй орны уран бүтээлч оролцох юм.

Наадмыг жил бүр монгол киногоор нээдэг уламжлалын дагуу энэ жил найруулагч Б.Таванбаярын "Хүдэн" МУСК-гоор нээх юм.  “Жаалхүү” фильм, “Хишигтэн” нэгдлийн хамтын бүтээл тус уран сайхны кинонд жүжигчин Ч.Болд, Н.Ялалт, А.Цэгмэд, Б.Алтжин, Б.Эмүжин, Н.Төмөрбат, Б.Пүрэвбат нар тогложээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг