sonin.mn

Дэлхийд дүрслэх урлагийн "Олимп" хэмээн нэрлэгдэх болсон Олон улсын дүрслэх урлагийн наадамд Монгол Улсын зураачид анх удаа оролцоно. Ирэх оны 5 дугаар сарын 9-нөөс 11 дүгээр сарын 22-ныг хүртэл Италийн Венец хотноо болох 56 дахь удаагийн цугларалтад очих зураачдын урилгыг гардуулсан АНУ-ын урлаг судлаач Давид Росс Монголын зураачидтай уулзалт хийлээ.

Мөн Германы урлаг судлаач Ролф Лаутер түүнтэй хамт монголд иржээ. Тэд дээрх урлагийн наадмын гол төрөл болох контемпорари чиглэлийн тухай лекц уншсан юм. Нэн орчин үеийн үйлдлийн урлаг гэгдэх контемпорарийг монголчилбол орон зайн урлаг гэж орчуулагдахаар аж.

Өөрөөр хэлбэл олон техникийн сүлэлдээн ч гэж болно хэмээн урлаг судлаачид тайлбарлав. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадамд 90 гаруй орны уран бүтээлч хуран чуулах аж. Манайхаас зураач Т.Энхболд, Х.Үнэн-Энх нар оролцох эрх авчээ. Монгол уран бүтээлчдийн төслийн олон улсын зөвлөхөөр Давид Росс ажиллаж байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг