sonin.mn

МОСКВА. /otr-online /. 270 зоос ба 28 зоосны цуврал. Энэ нь зоос цуглуулагчдын хувьд ТУХН-ийн нутаг дэвсгэрт болсон томоохон үйл явдал юм. Дэлхийн 31 орны Мөнгөний ордон болон Төв банкнаас 2013 онд гаргасан зоосны цуглуулгаа уралдаанд ирүүлжээ.

Хамгийн шилдэг зоосыг олон улсын шүүгчид шалгаруулсан байна. Ингэхдээ тэд загвар хийц, техникийн өвөрмөц шийдэл зэрэг 12 төрлөөр шалгаруулалт явуулжээ.

Ульж буй чонын дүрс бүхий “Монголын байгаль” хэмээх алтадсан мөнгөн зоосыг оны шилдгээр шалгаруулсан байна. Энэ зоосыг Лихтенштейнээс Монголд тусгайлан зориулж гаргажээ. Уг зоосны нэрлэсэн үнэ 500 төгрөг буюу 6000 рубль байна. Гэхдээ уралдаанд шалгарсны дараа үнэ нь хэд дахин өснө гэдэгт зоос цуглуулагчид итгэлтэй байна.

Хосгүй зоосуудыг дэлгэсэн “Коинс” үзэсгэлэн Москва хотод энэ сарын 21 хүртэл гарна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг