sonin.mn

Хүүхдийн паркын хашаанд баригдаж буй  Шангрила барилгын барилгад 13.00 цагийн орчимд  гал гарлаа. Гал тус барилгын 8 дугаар давхраас гарсан гэх мэдээлэл байна.

Энэхүү барилга нь ОУ-ын сүлжээ зочид буудал болох Шангрилагийн сүлжээ болж баригдаж байсан юм. Одоогийн байдлаар гал маш хурдацтай тархаж байгаа бөгөөд дээд давхрууд руу гал шилжсээр байна.

Галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын галын гурван ангийн таван тасаг ажиллаж байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно.



Эх сурвалж: new.mn