sonin.mn

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын  хороо, ХУД-н ЗДТГ-н Биеийн тамир, спортын хамтлаг хамтран  “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД”  явган аялалын тэмцээнийг 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  “Богд Хан уулын Төрхурх - Цэцээ гүн” /ДТД-2280/ -явган аялалын маршрутаар зохион байгуулагдлаа. Аялалын 18 км замыг явганаар, ирж очих  20 км замыг автомашинаар туулсан байна. Аялалын тэмцээнд:

1.Боловсролын хэлтсийн  баг тамирчид

2.Бүртгэлийн  хэлтсийн баг тамирчид  

3.Засаг Даргын Тамгын Газрын  баг тамирчид

4.Мэргэжлийн хяналтын хэлтсийн   баг тамирчид

5.Халамж, үйлчилгээний хэлтсийн  баг тамирчид

6.Онцгой байдлын албаны баг тамирчид        

7.Өмч, газрын харилцааны албаны баг тамирчид

8.Худалдан авах ажиллагааны албаны баг тамирчид

9.Соёлын ордоны баг тамирчид

10.Цагдаагийн 1, 2-р хэлтсийн  баг  тамирчид

11.Эрүүл мэндийн нэгдлийн  баг тамирчид

12.Насан туршын боловсрол зэрэг 14 багийн 100 гаруй ажилтан, албан хаагчид  хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Аялалын тэмцээний нээлтийн ажиллагаанд:

Ш  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг

Ш   Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Бат-Очир

Ш   Соёлын ордоны дарга Б. Минжүүр

Ш  Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Биеийн тамир, спортын хамтлагын дарга Ц.Цэцэнмандах

Ш  Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирлээ.

Аялалын тэмцээнийг аялалын ирц, явц, зохион байгуулалт, отгийн үзлэг, дартс шидэх зэрэг үзүүлэлтээр шалгаруулж  багийн дүнг нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн байна.  Үүнээс:

III-р байрт  н.Батдорж   дасгалжуулагчтай  “Онцгой байдлын хэлтэс”-ийн баг тамирчид

II-р байрт н.Энхтуяа дасгалжуулагчтай “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн  баг тамирчид

I-р байрт Х.Нарантунгалаг дасгалжуулагчтай “Халамж үйлчилгээний хэлтэс”-ийн баг тамирчид  тус тус шалгарч цом өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

 ХУД ЗДТГ