sonin.mn

1.Дэлхийн түүх, сэтгэлийн чинь дэлхийн түүх алслан холдсоор байна гэж Франц Кафка нэгэнтээ хэлжээ. Нээрээ миний сэтгэлийн түүх, миний монголын түүх надаас алслан холдсоор байна.

2.Үр ашиггүй энэ хорвоогоос
Үтэр алга болохдоо би
Ганц л юм захья та нарт
Газар дэлхийг орхин одохдоо та нар
Гайхмаар сайн байх нь яахав, тэр хамаагүй өөрсдөө
Гагцхүү сайн сайхан дэлхийг л ардаа үлдээхтүн! хэмээн Бэртольд Брэхт захижээ.

Хөх уулс минь хөх үнс болж байна
Хөхөмдөг тал минь хөх нурам болж байна
Хөх дэрс минь хөх түнг болжээ
Зэрэгээн хаяанаас насмаа тамхи шиг
Нунтаг цагаан тоос босож байна
Дэлхийн дулаарал цөлжилт гэж
Далд колончлогчид хэлэх биз
Дэлхийн нийтийн тархийг ингэж л угааж байна
Дэлхий сөнөх болсон, хүн төрөлхтөн устах болсон гэж
Далд ухамсарт хэлж байна
Дэлхий үнэхээр сөнөх болсон юм бол энэ их баяр наадам
Энэ их учир утгагүй зүйл хэнд хэрэгтэй юм бэ?


3.“Нью зэрэг”-ном миний хувьд туурь, туульс, түүх найруулал, тэмдэглэл, найраглал, шүлэг, дуурь, нийтлэлийн аль нь ч байж болох юм. Гагцхүү энэ бүхнийг бичихийг миний зүрх сэтгэл хүссэн юм. Учир нь 2014 оны 9-р сарын 11-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сум байгуулагдсан гэх яруу алдарт 90 жилийн ой шоу болов.

Энэхүү баяр нэг талаасаа сүр дуулиантай юм шиг мөртлөө нөгөө талаасаа нам гүм чимээгүй болж өнгөрөв. Уг нь 2014 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болноо гэж сумын засаг дарга Д.Октябрь албан ёсоор жилийн өмнө мэдэгдсэн боловч учир битүүлэг байдлаар хойшилж 9 сарын 11 буюу Америкийг хайрлах өдөр болох нь тэр ээ.

Энэ нь Үндсэн ард түмний сэтгэл зүйд хүнд цохилт болсон юм. Баярт оролцох ёстой уугуул нутгын олон хүн ирсэнгүй ээ. Энэ баярыг далимдуулж эцэг өвгөдийнхөө хаягдсан нутгийг анх удаа үзэх гэж олон ач гуч нар ирэх ёстой байсан. Тэд ирсэнгүй. Олон хүн янз бүрийн байдлаар баяр наадмаас татгалзав.

Зарим нэг нь эх орныг хагалан бутаргасан, нутаг усыг минь жалга довонд хуваасан биднийг зальдаж мэхэлсэн массончуудын баяр гээд ирсэнгүй. Учир нь 1924 онд массончуудын дэлхийг хуваах Их Монголыг хуваах их хуйвилдааны эхлэл сүр хүчтэй тавигдсан билээ. Монгол бол хятадын салшгүй хэсэг гэж ЗХУ-тай тохиров.

В.И.Ленинг алж, Сталинг гаргаж ирснээрээ ЗХУ-ыг татан буулгах үйл ажиллагаа эхэлсэн юм. Яг энэ мөчид Монголын засаг захиргааны шинэ хуваарь гарсан билээ. Нью -Зэрэг-Нью колоничлол гэсэн солиотой сэдэв сониуч хүслийг минь дэвэргэсээр байсан.

Энэ баярт оролцох эсэх талаар би удаан бодсон учир нь олон хүн энэхүү шоу тоглоомд оролцохгүй хэмээн татгалзсан юм. Тэд алс ирээдүйг харж юу болох гэж байгааг мэдэрч зөгнөсөн хэрэг ээ. Удаан бодсны эцэст ажиглагчаар оролцохоор шийдлээ.

Яагаад гэвэл Нью-Зэрэг буюу дэлхийн далд колоничлол, шинэ колоничлолын сэдэв анхаарал татсан хэвээрээ байна. Хүмүүс үүнийг үл ухаарна. Ухаан суулгүй, юм мэдэлгүйгээр хүн нарт хорвоог орхидог байна шүү. Энэ хүн бол 64 настай, шинжлэх ухааны доктор професор уг нь их мэдлэгтэй байх хүн. Гэвч мунхаглалд автжээ. 6 настнаас долоон дор.

4.Зуун нас хүрээд хүн тэг болдог юм байна    
Зул бөхөж байгаа юм шиг унтарч байгаа юм шиг
Зуун настан гэдэг бол тэг настан
90 настан гэдэг бол 9 настан
80 настан бол 8 настнаас дор хоосон байх юм
70 настан 7 настнаас ч өөрцгүй
60 настан 6 настанд хүрэх юм алга
50 настан 5 настан шиг л хөндий, тэгэхээр
Нас насаллаа ч гэсэн тэнэг хэвээрээ байх юм байна.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин