sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Америкийн Майкрософт компани үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг “Windows 10” гэж нэрлэжээ. Өмнөх систем нь “Windows 8” байсан билээ. Энэ тухай тус компани Сан-Франциско хотод болсон арга хэмжээний үеэр танилцуулсан байна.

Гэхдээ Майкрософт үйлдлийн системийнхээ эцсийн хувилбарыг бус, харин “Windows 10”-ын техникийн урьдчилсан хувилбарыг танилцуулжээ. Туршлагатай хэрэглэгчид уг хувилбарыг татах боломжтой байна.

Хэрэглэгчдийн хүсэн хүлээж байсны дагуу тус компани төхөөрөмжүүддээ зориулж программуудаа цаашид нэгтгэхээр болжээ. “”Windows 10” нь Xbox, компьютер, гар утас, таблет зэрэг бүх төхөөрөмжид тохирно.

Эдгээр төхөөрөмжид зориулж Майкрософт компани үйлдлийн нэгдсэн систем боловсруулж, программ хангамжийн нэгдсэн дэлгүүр нээнэ” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг