sonin.mn

ДОНЫН РОСТОВ. /RIA Novosti/. Украинд мөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ-ын Ростов мужид дүрвэн ирсэн украинчуудын 3000 орчим нь Оросын иргэн болохоор төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай Оросын Цагаачлалын албаны мужуудын асуудал эрхэлсэн газрын дарга Михаил Симоненко мэдээлсэн байна.

Сүүлийн мэдээгээр, цэргийн мөргөлдөөн эхэлснээс хойш эх орноосоо дүрвэн гарсан Украины 48000 орчим иргэн тус бүс нутагт байгаа аж. Дүрвэгсдийн 47000 орчим нь төрөл садан, танилындаа түр хугацаанд оршин сууж байгаа бол 1000 нь Неклиновск дүүргийн түр байрлуулах цэгүүдэд байна.

Есдүгээр сарын 24-ний байдлаар, Оросын нутаг дэвсгэрт Украины 390 орчим дүрвэгч бүртгэгджээ. Дүрвэгсдийн 180 мянга нь дүрвэгчийн статус болон Орост түр оршин суух эрх хүссэн гэж Оросын Цагаачлалын албаны дарга Константин Ромодановский урьд нь мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Украины 110000 гаруй иргэн дүрвэгчийн статустай болсон бол, түр оршин суух эрх хүссэн хүний тоо 90000 давжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг