sonin.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд намрын ургац хураалтын ажлыг зохион байгууллаа.

Ургац хураалтын ажилд МЗХ-ны гүйцэтгэх хорооны 30 гаруй  залуус болон урлаг спортын манлайлагч залуусын баг  оролцов. Тэд Төв аймгийн Жаргалант сумын Жаргалантын сангийн аж ахуйн нарийн ногоон талбай дээр болон тариан талбай, үтрэм  дээр ажиллаад ирлээ.

Энэ үеэр тус холбооноос МЗХ-ны нэр хүндтэй шагнал болох “Тэргүүний тариаланч” тэмдгээр салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа  тариаланч залуусаа шагнаж урамшуулж, цаашдынх нь ажилд амжилт хүсэн, ажиллах урмыг зоригийг нэмсэн юм.

Энэхүү ургац хураалтын ажил нь  хамт олноороо эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан хуучны сайхан уламжлалыг дахин сэргээх, залуусаа  нэгтгэж хөдөлмөрлүүлэх, ажлын үр шимийг хүртэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Мөн анхны цас хаялж хөрсөнд цочир хүйтэрч байгаа энэ цаг үед залуус нэгдэж ургац хураалтын ажилд  идэвхтэй оролцож байгаад сангийн аж ахуйн удирлагууд талархаж байв. Ийнхүү хамт олон албан байгууллагаараа нэгдэж ургац  хураалтын ажилд гар бие оролцохыг хүсвэл МЗХ-нд хандаж болох юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агенлаг