sonin.mn

Хор болсон хоолноос монгол­чууд бид татгалзъя хэмээн ярьдаг ч үнэн хэрэгтээ чухам яг ямар хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах ёстойгоо мэдэхгүй байсаар балчир хүүхдүүд маань хордож эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 26-нд Дархан-Уул аймгийн VII цэцэрлэгийн 60 хүүхэд хордож халуурч, суулган эмнэлэгт хүргэгдсэн.

Тухайн үед 100 гаруй хүүхэд эмнэлэгт хандаж эцэг эхчүүд нь яаралтай арга хэмжээ авснаар хүүхдүүд аврагдсан. Гэтэл өнөөг хүртэл мэргэжлийн байгууллага юунаас болж хүүхдүүд хордсоныг ха­раахан тогтоогоогүй бай­на. Гэхдээ тэд бохироос болж халдвар авсан байх гэж таамаглан багш, ажилчдаас нь шинжилгээ авсан. Уг нь хүүхдүүд хордлогонд орж гэдэс нь гүйлгэсэн гэдгийг тус газрын эх сурвалжууд мэдээлж байсан.

Ер нь хичээлийн шинэ жил эхэлснээс хойш маш олон хүүхэд энэ мэтээр өвчилж харьяа газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандаж шалтгааныг тог­тоож өгөхийг хүссэн боловч яг тийм зүйлээс болж хорджээ гэх тодорхой хариу өнөөг хүртэл гараагүй байгаа нь аюул заналхийлэл мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байна.

Товчхондоо бол хүнсний аюулгүй байдал бидний амь насанд заналхийлээд байна уу аль эсвэл орчны бо­хирдлоос болж элдэв халд­варт өвчин гарч бяц­хан үрсийг минь өвч­лүүлж байна уу гэдгийг мэр­гэж­лийн байгууллагууд яарал­тай тогтоох хэрэгтэй гэдгийг ард иргэд хүсч буй юм.

Ойрхон давтамжтай гарсан хоёр удаагийн хорд­логыг шинжлэн судалж хариу нь гараагүй байхад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын VI сургуулийн дотуур байрны хүүхдүүд аце­тил гэх химийн органик нэгдэл агуулсан бодист хор­доод байгаа. Эдгээр хүүх­дийг бензин шингэсэн гу­рил­наас болж хордсон бо­лохыг Шинжлэх ухаан акедамийн Байгалийн шинж­лэлийн нэгдсэн лабо­раторид хий­сэн шинжил­гээгээр тогтоогдоод байгаа юм.

Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг хүний биед маш хортой техникийн хэрэгсэл гэсэн үг. Үүнийг холбогдох албан тушаалтнууд хяналтандаа авахгүй бол бяцхан үрс маань хоолны хордлогооос угшилтай суурь өвчлөлтэй болж мэдэхээр байна.

Хичээлийн шинэ жил эхлээд дөнгөж ганцхан сар болж байхад сургууль цэцэрлэгийн хүүхдүүд гэ­дэс­ний халдварт өвчин тусч эмнэлгийн үүд сахих нь олширлоо. Цаашид энэ байдалд яаралтай арга хэмжээ авч, хяналт шал­галт хийхгүй бол дахин хэдэн зуун хүүхэд хордож эмнэлэгт хүргэгдэхийг хэлж мэдэхгүй.

Сүүлийн үед эцэг эхчүүд бага насны хүүхдээ цэцэр­­­лэг, сургуульд явуу­лахаас эмээдэг болж. Тэдний сэтгэлийг зовоож буй асуудал бол мэдээж гал тогооны ариун цэвэр, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлууд сэтгэлийг нь чилээж буй юм.
Өөрөөр хэлбэл, сургууль цэцэр­лэгийн гал тогоонд хүнсний бүтээгдэхүүн ний­лүүлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг маш сайн сонгон шал­га­руулах шаардлагатай гэд­гийг салбарын сайд нь хүртэл даалгаж байсан. Гэвч сайдын үг тэдний чи­хэнд хүрсэнгүй бололтой.

Ямартай ч иймэрхүү байдлаар хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болж нас баралтын үндсэн шалт­гаан болсон архаг өвчлөлд хүргэдэг гэдгийг эмч нар ч хэлдэг. Ингэхээр эрүүл бус хүнс гэж юуг хэлээд байгаа болоод чи­мээгүйхэн өвчин үүсгээд байгаа тэр хүнсэнд ямар бодис агуу­лагдаад байгаа, үүнийг мэргэж­лийн байгууллагууд яагаад олж тогтоохгүй байна вэ гэсэн асуулт ар араасаа урган гарч ирнэ. Олон иргэд энэ асуултад хариулт нэхэж байна албаныхаан.

Р.Саруул

Эх сурвалж: