sonin.mn

БАГДАД. /NHK/. Багдадад машинд тавьсан бөмбөг дэлбэрсэн болон мина харвагчийн халдлагын улмаас 35 хүний амь үрэгджээ.

Багдад дахь лалын шиитүүд голдуу оршин суудаг дүүргүүдэд цуврал халдлагын улмаас наад зах нь 35 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархаджээ.

Нийслэлийн Хорреяа дүүргийн баруун хойд хэсэгт 2 машин дэлбэрсний улмаас наад зах нь 20 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан, Зафарания дүүргийн зүүн хэсэгт бас нэг машин дэлбэрч, 7 хүн амиа алдсан гэж Иракийн аюулгүйн албаныхан мэдээлжээ.

Нийслэлийн хорооллуудад болон бусад хэсэг мина харвагчийн халдлагад өртсөн байна.

Уг халдлагыг “Лалын улс”-ын босогчид эсвэл суннитууд үйлдсэн байж болзошгүй гэж эрх баригчид мэдээлэв.

Өнгөрсөн сараас эхлэн “Лалын улс” бүлэглэлд АНУ агаарын цохилт өгч эхэлсэн. Тус бүлэглэл Иракийн хойд болон баруун нутгийг хянаж байгаа юм.

Иракийн цэргүүд болон сайн дурын шиитүүд тус бүлэглэлтэй газраар дайтаж байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг