sonin.mn

БНСУ-ын "Чэйл" эмнэлгийн Үргүйдлийн тасгийн эрхлэгч, доктор, профессор Ян Куан Мүн манай улсад удаа дараа ирж эмчилгээ, сургалтад оролцсон байна. Тэрбээр энэ удаа эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.

Үргүйдэл, умайн хоргүй хавдрын мэс заслаар мэргэшсэн энэ эмч ЭХЭМТ, ХСҮТ, "Асэ", "Сонгдо" зэрэг эмнэлгийн эмч нартай хамтран ажилладаг. Энэ удаагийн мэс заслаа өөрийн шавь Ку Хуа Сой эмчтэй хамтран хийсэн ажээ. "Чэйл" эмнэлэгт үргүйдлийн эмчилгээ хийлгэсэн  монгол эмэгтэйчүүдийн 60-70 хувь жирэмсэлсэн байна.

Сүүлийн үед 40-өөс дээш насныхан жирэмслэлтийн эмчилгээ хийлгэх нь нэмэгдсэн. Умайн хоргүй хавдрыг дурангийн хагалгаагаар хийдэг. Сорвигүй эдгэхээс гадна мэс ажилбар хийснээс хойш 1-2 цагийн хооронд гэртээ харьчихаж болно. Хүсвэл, эмнэлэгтээ 1-2 хоног эмчлүүлж бас болно гэж Мүн эмч ярив.

Өнгөрсөн 7 дугаар сард ирэхдээ "Үр шилжүүлэн суулгах ажилбар, эмчилгээний арга барил, үр дүн" сэдэвт сургалтыг монголын мэргэжил нэгт эмч нартай хийсэн байна. Монгол эмэгтэйчүүд үргүйдлээ эмчлүүлж, жирэмслэх нь сайн байгаа гэж үйлчлүүлэгчдээ үнэллээ. Түүнтэй холбогдохыг хүсвэл www.cheil mc6 co.kr хаягаар харилцаж болох юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг