sonin.mn

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Авто худалдааны төвийг барьж байгуулах ажил ид өрнөж байна.Үүнтэй холбоотойгоор  нийслэл дэх техникийн захуудыг нүүлгэж эхэллээ.

Дээрх худалдааны төвийг энэ сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч газар шорооны ажил, хайрга олборлолт зэргээс шалтгаалж төлөвлөсөн ажил хугацаандаа амжаагүй байна.

Түүнчлэн дөрвөн хэсэг талбайд 6300 автомашины зогсоолын барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сард багтаан нээлтээ хийнэ хэмээн албаныхан мэдэгдлээ.  Авто худалдааны цогцолбор нь  Улаанбаатар хотын техникийн захуудыг нэгтгэн 22-ын товчооноос 1.7 км зайд барих юм.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг