sonin.mn

Анагаахын ууган сургууль сувилахуйн сургуулийн түүхт 85 жилийн ойн баяр тохиож, “Олон улсын сувилахуйн III хурал”-ыг энэ сард зохион байгуулах гэж байна. Ардын Эрүүлийг Хамгаалах Яамны 1929 оны 1-р сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу Төв эмнэлгийн дэргэд 20 сурагчтай, сувилагчийн курс байгуулж, сувилагч бэлтгэж эхэлсэн нь одоогийн Сувилахуйн сургуулийн эхлэл болсон байдаг.

Тус сургуулийн түүхт 85 жилийн ой “Сувилахуйн III хурал”-тай давхцаж буй бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрүүдэд дараах ажлуудыг хийж байгаа ажээ. Үүнд:

1. Сувилахуй, Эх барихуйн бакалаврын хөтөлбөрийн шинэчлэл

2. Багш шавийн эрдмийн уулзалт

3. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг

4. Спорт заалны засвар

5. Оюутны нийгмэлэг, багш нарын амрах шинэ өрөөнүүд

6. Түүхэн баримтат кино

7. Түүхэн зурагт цомог зэргийг хамт олон, оюутнуудын хамтын хүчээр хийхээр бэлтгэл ажлууд өрнөж байна.

85 жилийн ойн баярын хуралд Австрали, Англи, Тайланд, Хонгконг, Япон зэрэг орнуудын 20 гаруй зочид төлөөлөгчид, 570 гаруй сувилагч нар, 90 гаруй хүндэт төгсөгчид оролцон төрөлх сургуулийнхаа ойн баярыг тэмдэглэхээр болжээ.

Ойн баяр 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрүүдэд,

- 2014 оны 10 сарын 09-ний 10:00 цагт Төрийн ордонд

- 2014 оны 10 сарын 10-ний 10:00 цагт Blue Sky Tower-д