sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Хижээл насанд банзлын размер нэлээд хэдэн тоогоор ахих нь хорт хавдар тусах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан нэг дохио байж болохыг судалгаа харууллаа.

20 нэлээд гарснаас хойш 10 жил тутамд банзлынх нь размер нэмэгдсэн эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа хөхний хорт хавдар тусах эрсдэл 33 хувиар илүү байсан гэж Лондоны их сургуулийн коллежийн судлаачид хэлэв.

Тэдний хэлснээр, 20 хэдэн наснаас эхлээд банзлынхаа размерыг үзэж байх нь жингээ барих энгийн арга зам байж болох юм.

Хэт таргалалт, ялангуяа, бэлхүүсний хэсгээрээ өөхлөх нь хорт хавдар тусах эрсдэлт хүчин зүйлсийн нэг билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг