sonin.mn

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, түүний дундаас техник, технологийн хөгжлийн эрин зуунд ирсэн нь сайн талтай боловч уламжпалт хэл соёл мартагдах гээд сөрөг зүйл бийг эрдэмтэд нотолсоор. Шинжлэх ухаанд мэдэгдэж тэмдэглэгдсэн 6909 хэлнээс тал нь XXI зуунд устаж мартагдах магадлалтайг судлаачид хэлдэг. Тэдний хэлснээр арван дөрөв хоног тутамд хүн төрөлхтний ямар нэгэн хэлийг мэддэг сүүлийн хүн нас барж байдаг аж. Гэхдээ шинэ хэл нээх тохиолдол ч бий. АНУ-ын эрдэмтэд өнөөг хүртэл шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан хэлийг Гималайн бэлээс нээж "Коро хэл" хэмээн нэрлэжээ. Энэтхэгийн зүүн хойд нутгийн дагуу ширүүн урсгалт голууд, өндөр уулсаар хүрээлэгдэн тусгаарлагдсан хэд хэдэн тосгоны иргэд эл хэлээр ярьдаг юм байна. Коро хэл нь 400 орчим хэл багтдаг Түвд-Бирм хэлний төрөлд хамаардаг гэнэ.
 
Эх сурвалж: "Ган зам"