sonin.mn

ЖЕНЕВ. /ВВС/. “Эбола” вирусийн халдвар авсны улмаас нас барагсдын тоо 4447 болж нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Тэдний дийлэнх олонх нь Баруун Африкт нас барсан юм.

ДЭМБ-ын ерөнхий захирлын орлогч Брюс Аилуардын мэдэгдсэнээр, хэрвээ “Эбола”-тай тэмцэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэхгүй бол хоёр сарын дотор долоо хоногт энэ вирусийн халдвар авсан 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж болзошгүй.

Гэхдээ шинээр халдвар авсан хүмүүсийн тоо зарим бүсэд буурсан байна. Сьерра-Леон, Либери болон Гвинейд “Эбола” хамгийн олон хүнд халдварлаад байгаа билээ.

Нас барсан хүмүүсийг оруулаад “Эбола”-гийн нийт 8914 тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдэхийн сацуу халдвар авсан хүмүүсийн тоо энэ долоо хоногийн эцэс гэхэд 9000 хүрэх шинжтэй байна гэв.

Г.Доржханд

Эх сурвалж: