sonin.mn

ЖЕНЕВ. /NHK/. “Эбола” вирус эмч, ажилтнуудад халдварлахаас урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн системийг сайжруулах хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдэв.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын туслах Брюс Аилвард Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр АНУ болон Испанид өвчтөнийг асарч байсан ажилтнууд халдвар авсан тухай дурдсан байна.

Тухайн улс орны эрх баригчид халдвар хэрхэн тархсан талаар олж мэдэх ёстой гэж Аилвард мэдэгдсэн. Гэвч түүний үзэж буйгаар, халдвараас сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байсан гэжээ.

Эрүүл мэндийн байгууллагуудад боловсон хүчин дутмаг учраас халдвараас урьдчилан сэргийлэхэд хүндрэлтэй байна. Мөн халдвараас урьдчилан сэргийлэхээр хүмүүс хамтарч ажиллахад хүнд байна гэж Аилвард мэдэгдлээ.

“Эбола” болон сэжигтэй тохиолдлоор амиа алдсан хүний тоо 4400-д хүрч, халдвар авсан хүний тоо энэ долоо хоногт 9000-д хүрнэ гэж тэрбээр мэдэгдсэн юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: