sonin.mn

АБУЖА. /NHK/. Лалын "Боко Харам" бүлэглэлийн барьцаалсан Нигерийн сургуулийн охидын ар гэрийнхэн болон найз нөхөд нь тэднийг суллах талаар илүү ихийг хийхийг засгийн газарт уриалан жагслаа.

Дөрөвдүгээр сард 200 гаруй охин барьцаалагдсанаас хойш зургаан дахь сар болж байгаа билээ. Охидыг суллахаар олон улсын кампанит ажил явуулж байгаа ч одоо болтол тэднийг суллаагүй байна.

Нигерийн нийслэл Абужа хотод “Бидний охидыг буцаан авчир” гэсэн лоозон барьсан улаан цамцтай 60 орчим хүн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатаны өргөөний ойролцоо цугларчээ. 150 гаруй зэвсэглэсэн цагдаа ерөнхийлөгчийн өргөөг хамгаалж байгаа ажээ.

Охидыг гэрт нь эсэн мэнд авчрахын тулд хийх шаардлагатай зүйлийг яаралтай хийж өгөөч гэж Ерөнхийлөгчөөс хүсэж байна хэмээн барьцаалагдсан охины аав хэлжээ.

Засгийн газар болон миний бие охидыг аюулгүй суллахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Гэвч одоо болтол ямар нэгэн баттай үр дүнд хүрэх шинжгүй байна гэж Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: