sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /ITAR-TASS/. “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, түүний гэргий Приссцилла Чан нар “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчинтэй тэмцэхэд 25 сая доллар хандивлажээ.

“Бид ойрын хугацаанд вирусийн халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой” гэж тэрбэмтэн “Facebook” дэх хуудсандаа бичсэн байна.

Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол уг вирусийн улмаас ХДХВ-тэй тэмцэж байгаатай адил хэдэн арван жил тэмцэхээс аргагүйд хүрэх даамжирсан хямрал дэлхийн эрүүл мэндийн салбарт үүсч магадгүй гэж Цукерберг хэлжээ.

Хандивласан мөнгө нь вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шинжээчдийн ажлыг богино хугацаанд эрчимжүүлж чадна гэж Цукерберг онцлон дурдсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд мэдээлснээр, Баруун Африкийн орнуудад "Эбола" вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 4447 болж өссөн бол 8900 орчим хүн халдвар авсан байна.

Нас барсан тохиолдлын дийлэнх нь Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад ногдож байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: