sonin.mn

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд болно. Өмнөх шүүх хурал энэ сарын 13-ны өдөр товлогдоод байсан ч Д.Оюунтуулын өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас гурван өдрөөр хойшилсон юм.

Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж, бие бие рүүгээ буцлам халуун ус цацаж хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон. Хэн хэндээ хохирол учруулсан учраас хоёр жүжигчин бүсгүй шүүгдэгчийн суудалд суухад хүрээд байгаа юм.

Харин хошин урлагийн хамтлаг, продакшиндаа дээгүүрт тооцогддог “Шинэ үе” продакшний уран бүтээлчид шүүхээр хэргээ шийдүүлэх дээрээ тулсан хамтлагийн гишүүдээ ойлголцож, эвлэрхийг хүсч байгаа аж. Өнөөдрийн шүүх хурлаар хэргийн учир тайлагдаж, хэнийх нь буруутай болохыг шийднэ.

Эх сурвалж: