sonin.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн дүүргийн уралдаан энэ сарын 09-нд амжилттай болж өндөрлөлөө. Уламжлал болгон зохиогддог тус уралдааны энэ жилийн дүүргийн шилдгээр 33 дугаар сургуулийн багш Д.Түвшинжаргал тодорсон юм.

Харин “Шавь” цогцолбор сургуулийн хөгжмийн багш Х.Оюунчимэг хоёрдугаар байрт шалгарсан бол 84 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Эрдэнэбаярын баг гутгаар байрын эзэн болсон. Тусгай байрын шагналыг 92 дугаар сургуулийн багш Ц.Балжинням, Шилдэг удирдаач багшаар “Шавь” цогцолбор сургуулийн багш Х.Оюунчимэг нар тодорлоо.