sonin.mn

Монголын бадминтоны холбооноос Монголын Үндэсний олимпийн хороо болон Азийн бадминтоны холбоотой хамтран "Шатлл цаг-2014" сургалт зохион байгуулж байна.

Тус сургалтын онолын хичээлийг МҮОХ-ны хурлын танхимд, практик хичээлийг "Сүлд" БТСХ, "Орчлон" клуб, "Орхон" бага сургуулийн байранд тус тус явуулж байгаа юм. Сургалт энэ сарын 11-нээс 20-ныг дуустал үргэлжилнэ.

Сургалтаар багш нар 5-15 насны хүүхдүүдэд бадминтоны спортыг хэрхэн хөгжилтэй, сонирхолтой байдлаар сургах талаар анхан шатны мэдлэгийг олгох аргачлалыг сурах юм.

Сургалтад Улаанбаатараас гурван багш хамрагджээ. Харин бадминтоны спорт түлхүү хөгжөөд байгаа орон нутгаас нийт 37 багш суралцаж байна. Тухайлбал, Архангайгаас 13, Дархан-Уул аймгаас 11, Дорнодоос зургаа, Хэнтий тав,  Өмнөговиос хоёр багш хүрэлцэн иржээ.

Д.Өлзий

Эх сурвалж: