sonin.mn

"АПУ"-гийн гэрээт бор­луулагч Б.Алтанхуягийг шу­нахайн сэдлээр хөнөөсөн нь тогтоогдсон “Хадат мян­ган” дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа.

Тэрбээр талийгаачаас мөнгө зээлэхийг хүссэн ч түгээгч залуу түүнд бараагаа зээлээр өгч болох ч мөнгө зээлүүлэх боломжгүйг хэлс­нээс үүдэлтэйгээр маргал­даж улмаар Б.Алтанхуягийг боож алсан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж.

Гэмт этгээд талий­гаачийг Хонхороос Налайх ордог шороон замаар явж уурхайн нүхэнд унагасан бөгөөд унаж явсан авто­машинаас нь эхнэрийнх нь үс гарчээ. Тиймээс гэмт этгээдийн эхнэрийг мөн сэжиглэж гадуур байцааж байгаа гэнэ.

Эх сурвалж: