sonin.mn

Орхон аймгийн Боловс­ролын газраас сургууль, цэцэрлэгийн төсөв, үйл ажил­­лагааг нь дэмжих зорил­гоор хандив тус­ламжийг ил тод болгох зорилготой “Тунгалаг төсөв” төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг, эхчүүд болон аж ахуйн нэгжээс хандив тусламж нэрээр бэлэн мөнгө хураахыг хориглосон А/55 тоот тушаал гаргасан байна.

Энэхүү тушаал хандив тус­ламжийг огт үгүйс­гээ­гүй бөгөөд чин сэтгэлийн хандив тусламж сургууль, цэцэрлэгийн албан ёсны нэмэлт дансанд орж болох гэнэ.

Дээрх тушаалын хэрэг­жилтэд Боловсролын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл хяналт тавих бөгөөд тушаал зөрчсөн хүмүүсийн багшлах эрхийг нь хасах хүртэл хариуцлага тооцох юм байна.

Эх сурвалж: