sonin.mn

Шинэ Зеланд улсын эрдэмтэд физикийн сал­барын энэ оны Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтдийн бүтээл болох цэнхэр өнгийн LED диод нь шавжинд хөнөөлтэй гэж дүгнэсэн аж. Учир нь цэнхэр диод бүхий гудамжны гэрэлд жирийн гэрлийнхээс 1.5 дахин олон шавж цуглардаг байна.

Эрдэмтэн С.Поусон, М.Бэйдер нар аль гэрэл дээр олон шавж цугларахыг туршилтаар судал­жээ. Хэлбэр дүрс, шүүлтүүр, гэрлийн диодыг үйлд­вэрлэсэн компаниудын бүтээгдэхүүнээс ха­маа­­­рахгүйгээр цэнхэр диодтой гудамжны гэрэл нь маш олон тооны шавжийг татаж байсан гэнэ. Ялаа, дэнгийн эрвээхий зэрэг шавж захын суурин­гуудаас хот руу нисч ирэх нь ихэссэнээр экосис­темийг алдагдуулахад хүргэх аж. /Rambler.ru/

Эх сурвалж: