sonin.mn

МАДРИД. /Xinhua/. “Эбола” вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байхдаа халдвар авсан сувилагч эдгэрч байна гэж Испанийн албаны хүмүүс мэдэгдлээ.

Сувилагчийн “Эбола”-гийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж албаны хүмүүс хэлсэн юм.

Түүнээс удахгүй дахин шинжилгээ авах аж.

Баруун Африкт энэ вирусийн халдвар авсан хоёр өвчтөн Мадрид хотын эмнэлэгт нас барсан билээ. Тэднийг сувилж байсан энэ сувилагч “Эбола”-гийн халдвар авсан нь 10 дугаар сарын 6-нд тогтоогдсон юм.

Г.Доржханд

Эх сурвалж: