sonin.mn

Зуунмод сум
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон зарлаж жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг юм. 2014 онд Олон улсын охидын өдрийг “Хүчирхийллийг таслан зогсоож, өсвөр насны охидоо дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07/128 албан тоот гарсан.

Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Үлэмж сайн охин” уралдаан зохион байгуулж, сургууль тус бүрээс шалгарсан шилдэг 5 оролцогч нийт 17 охидын дунд эцсийн шатны шалгаруулалт явуулж шилдэгээ тодрууллаа.

Уралдааныг “Уран илтгэгч охин” буюу “Хүчирхийллийг таслан зогсоож, өсвөр насны охидоо дэмжицгээе” уриан дор илтгэл тавих, “Үйлэнд уран охин” буюу өөрийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн, “Үзэсгэлэн гоо охин” буюу шилдэг модел, “Эрдэм боловсролтой охин” буюу монгол бичгээр зөв, сайхан бичих гэсэн 4-н төрлөөр зохион байгуулж, шилдэг нэг оролцогчыг “Үлэмж сайн охин”-оор тодрууллаа.

Төв аймаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс