sonin.mn

БХИС-ийн Ахлагчийн сургуулийн I дамжааны сонсогч Г.Мөнхбат БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохиогдсон 2014 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд амжилттай оролцож, -48 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс улсдаа тэргүүлэгч өсвөр насны шилдэг тамирчин хүүхэд, залуучууд цугларсан энэхүү тэмцээнд манай орноос 40 гаруй тамирчин оролцжээ.

Г.Мөнхбат нь самбо, жудо бөхөөр дөрвөн жил хичээллэж байгаа бөгөөд олон улсын чанартай болоод улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, удаа дараа медальт байрт шалгарч байсан тамирчин юм.