sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Дэлхий дахинд таван минут тутамд нэг хүүхэд хүчирхийлэлд амь үрэгдэж байна гэж тэргүүлэх буяны байгууллага мэдэгдэн, 2030 он гэхэд хүчирхийллийн бүх хэлбэрт цэг тавихын тулд шинэ зорилт дэвшүүлэхийг уриаллаа.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн Их Британи дахь салбарын тайланд дурдсанаар, хүүхдүүдийн олонх нь дайн байлдаангүй бүсүүдэд амиа алдаж байна.

20-иос доош насны хэдэн сая хүүхэд, залуус гэр орон, сургууль, болон олон нийтийн газарт айдас түгшүүртэй, аюултай нөхцөлд амьдарч байна.

Энэ нь хурдацтай хотжиж, залуучууд ажилгүй, тэгш бус байдал нэмэгдэж байгаатай холбоотой аж. Эдгээр хүчин зүйл нь илүү эрсдлийг бий болгож байна.

Г.Доржханд

Эх сурвалж: