sonin.mn

Яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит яруу найргийн “Яруу эгшиглэн-2014” наадам энэ сарын 25-ны 14:00 цагаас МҮЭСТОрдонд болно.

Яруу найргийн тэмцээнд 30 хүртэлх насны оюутан, залуучууд оролцох бөгөөд оролцогчдыг энэ сарын 13-наас 23-ныг дуустал бүртгэх юм.

Харин бүртгүүлэхдээ өөрийн гурваас доошгүй шүлэг, өөрийн товч танилцуулгын хамт Чингэлтэй дүүргийн Дипломат корпус байрны гуравдугаар орцны 27 тоот өрөөнд авч ирэх юм. Мөн Е-mail: altaa_0333@yahoo.com, mgalariv9@yahoo.com хаягаар ирүүлж болох юм байна.