sonin.mn

Өнгөрсөн сарын 22-нд Орхон аймгийн Статистикийн мэргэжилтэн айл өрхөөр судалгаа хийж яваад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан ноцтой хэрэг гарсан.

Уг хэрэг Эрдэнэт хотын Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутагт 17:00 цагийн орчим гарсан талаар бид мэдээлсэн. Энэхүү хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад буй иргэн Ц.Батхүү нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан аж.

Тэрбээр аавтайгаа амьдардаг байсан бөгөөд хэргийг үйлдэхдээ гэртээ ганцаараа байсан бөгөөд хохирогч эмэгтэйг таван удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогджээ.

Мөн цагдаагийн ажилтнуудыг хэргийн газар дээр очиход цогцсыг нуусан байсан гэнэ. Харин талийгаач эмэгтэй арван настай хүүтэйгээ амьдардаг, нэгэн байсан аж.

Хэргийн талаарх мэдээллийг Ц.Батхүүгийн аав цагдаад мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас Ц.Батхүүд дүгнэлт гаргуулахаар Улаанбаатар хотод СЭМҮТ-ийн хуулийн тасагт хүргүүлсэн байна.

Эх сурвалж: