sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Reuters/. “Эбола” вирусийн халдвар авсан телевизийн зураглаач Ашоко Мукпо эдгэрсэн тухай АНУ-ын Небраска муж улсын Эрүүл мэндийн төвийн төлөөлөгчид мэдээлжээ.

Тэрбээр “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчин нь эдгэрсэн тус төвийн хоёр дахь өвчтөн болсон байна. 33 настай, “NBC News” сувагт ажилладаг Ашоко Мукпо Либерид халдвар аван, 10 дугаар сарын 6-нд Америкийн эмнэлэгт хүргэгджээ.

Түүнийг “Эбола”-гийн халдвар авсныг тогтоосны дараа тус сувгийн сэтгүүлчдийн багийг тусгаарласан байна. Сэтгүүлчдийн багийнхнаас вирусийн халдвар авсан шинж тэмдэг илрээгүй аж.

АНУ-д вирусийн халдварын анхны тохиолдол болсон Томас Эрик Данкан 10 дугаар сарын 8-нд нас барсан юм. Үүний дараа тус улсын эрх баригчид нутаг дэвсгэрт нь вирусийн халдвар тархахгүй байх арга хэмжээг авч эхэлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: