sonin.mn

Нэг ийм лоозун шахуу болсон зүйл яригдаад л байдаг даа. Гэвч ихэнхдээ зөвхөн ярьж хэлсэнээр л дуусдаг бололтой харагддаг шүү. Уг нь бол бага насны хүүхдүүдийг номтой ойр өсгөх нь их чухал.

Амжилттай яваа олон хүн ном уншихын ач холбогдлын талаар ярьдаг. Ер нь бол хүүхэд байхаасаа зураггүй ном уншиж өөрийн дотор нэгэн ертөнцийг бий болгох нь оюун ухаан задарч аливааг олон талаас нь харж сурахад ихээхэн нэмэр болдог аж.

Ном уншаад үсгийгтархиндаа хөрвүүлж утга болгож байгаагаас гадна түүнийг төсөөлөн бодно гэдэг маш том дасгал гэдэг нь эргэлзээгүй. Интернэт, телевизээр мэдээлэл авах нь тухайн үөдээ үзэгдээд өнгөрдөг бол сониноос уншсан зүйл мартагддаггүйн учир энэ. Тиймээс ч байнга уншсанаар өтлөх, аливаа зүйлийг мартдаг болохоос сэргийлэх ач холбогдолтой гэлцэх нь бий.

Нэгэнт ийм том ашигтай зүйлийг хүүхэддээ хэвшүүлэхийг хүсвэл дэргэд нь бага боловч ном шагайж суух хэрэггэй. Эрдэмтэд бараг бүх зүйл халдварладгийг нотолсон байдаг.

Тухайлбал, таргалалт ихтэй гэр бүлд байгаа туранхай хүн хүртэл таргалдаг гэх юм билээ. Тэгэхээр ном унших дуртай хүмүүс байвал сонирхоод үзнэ гэдэгт итгэлтэй байж болно. Түүний дээр хүүхдийг сургуульд орохоос нь өмнө номонд дуртай болгох хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлдэг.

Нэгэнт сургуульд элссэн бол хичээлийн олон программд дарагдаад номонд дургүй болох хандлагатай болдог гэнэ. Ном зохиол сонирхох эхлэлийг үлгэр ярьж өгөх замаар тавихад дөхөмтэй байдаг аж. Мөн үлгэр ярьж, түүний дүрүүдэд хувирч байх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд ч чухал нөлөөтэй юм шүү.

Ж.Энх

Эх сурвалж: