sonin.mn

Монгол Улсын Төрийн шагналт, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Гаадамбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-нд болно.

Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Хүүхдийн номын ордон, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус хуралд “Утга зохиолын товч ба түүний тайлбарууд ХХ зууны монголын уран зохиолын судлал шүүмжлэлийн шилдэг бүтэээл мөн”,  “Үе үеийн зохиолчдын туурвих чигийг заасан “Утга зохиолын онолын товч”,  “Ц.Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” өгүүллэгийн маргаанд Ш.Гаадамбын баримталсан байр суурь”,  “Ш.Гаадамбын нэрэмжит дунд сургуулийн үйл ажиллагаа” зэрэг илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Хүүхдийн номын ордны уншлагын их танхимд болох энэхүү хурлын үеэр Ш.Гаадамбын уран бүтээлийн үзэсгэлэн, шинэ номын нээлт болох юм.

Ж.Болор

Эх сурвалж: