sonin.mn

БЭЭЖИН. /ITAR-TASS/. Сарны тойрог замд орсныхоо дараа дэлхийд буцан ирэх ёстой сансрын аппаратыг Хятад улс энэ долоо хоногт багтаан хөөргөнө. Уг хиймэл дагуулыг тус улсын Сычуань мужийн баруун өмнөд нутагт оршдог Сичан сансрын буудлаас 10 дугаар сарын 24-26-ны хооронд хөөргөнө.

Энэ нислэгийн гол зорилго нь сарны хөрсний дээжийг 2017 онд дэлхийд авчирна гэж таамаглаж байгаа, дэлхийд буцан ирдэг сарны модуль болох "Чанъэ-5"-д ашиглах технологийг турших юм.

Одоо хөөргөх гэж буй аппарат нь сарны тойрог замаас дэлхийд буцаж ирэхийн тулд сансрын хоёр дахь хурд буюу секундэд 11,2 км хурдаар хөөрөх ёстой байна. Нислэг үйлдсэний дараа хиймэл дагуул Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэрт газардах ажээ.

Сарыг судлах Хятадын хөтөлбөрийн төгсгөлийн буюу гурав дахь шатны хүрээнд энэ удаагийн хиймэл дагуулыг хөөргөх юм.

Сансрын нисгэгчдээ Хятад 2020 оноос хойш сар руу илгээхээр төлөвлөж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: