sonin.mn

Нийслэлийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болов. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2.1 жилийн хорих ял сонссон Ц.Батбаярт оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Харин түүний чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхийг нь өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Өнгөрөгч долдугаар сард болсон шүүх хурлаас нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулах шийдвэр гаргасан.

Мөн тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан билээ.

Эх сурвалж: