sonin.mn

ЖЕНЕВ. /Xinhua/. Өнгөрсөн онд сүрьеэгийн халдвар авсан есөн сая тохиолдол шинээр бүртгэгдэж, 1,5 сая хүн энэ өвчнөөр нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

ДЭМБ-ын жил тутмын “Дэлхийн сүрьеэгийн талаарх тайлан-2014” тайланд дурдсанаар, сүрьеэгээр нас барах түвшин одоо буурч байгаа бөгөөд 1990 оноос хойш 45 хувиар буурчээ. Мөн сүрьеэгийн халдвар шинээр авсан хүмүүсийн тоо жилд дунджаар 1,5 хувиар буурч байна.

2000 оноос хойш цаг алдалгүй оношлуулж, үр дүнтэй тогтмол эмчилгээ хийлгэснийхээ ачаар 37 сая хүн амь насаа аварч чаджээ.

Гэхдээ уг тайланд эмчлэгдэх боломжтой энэ өвчнөөр олон хүн амиа алдсаар байгааг цохон тэмдэглэсэн байна.

Ирэх долоо хоногт Испанийн Барселона хотод болох Уушгины эрүүл мэнд судлаачдын дэлхийн холбооны бага хурлын үеэр ДЭМБ-ын тайланг танилцуулж, хэлэлцэх ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: