sonin.mn

Өчигдөр үүрээр 4.00 цагийн орчим нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Өлзий төвийн дэргэдэх уулзвар дээр дөрвөн машин мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.

Иргэн А согтуугаар "Верна аксент" машин жолоодож явахдаа "Тоёота приус" машинтай мөргөлдөн, хамт явсан дөрвөн найзынхаа нэг нь амь насаа алджээ. Бусад нь хүндээр гэмтэж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Мөн дөрвөн машины гэмтэл хохирол гарч, авто ослын гэмт хэргийг нэмсэн аж. Иргэн А-гийн согтолтын  зэрэг  0,40 хувь байсан нь ноцтой осол гаргах гол шалтгаан болжээ.

Сүүлийн үед шөнийн 00 цагаас хойш согтуугаар машин жолоодон осол аваар гаргах нь ихэслээ гэж Сүхбаатар дүүргийн Замын Цагдаагийн тасгийн ажилтнууд ярьж байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: