sonin.mn

Монгол, Вьетнамын эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Манай улсад ах 1960-аад онд хонины цэцэг өвчин гарсан бөгөөд эрдэмтэд идэвхгүйжүүлсэн вакцин боловсруулснаар өвчний тархалтыг намжааж байсан аж. Энэ өвчнөөр өвчилсөн ямаанаас хонинд халдварладаггүй ч үүсгэгч нь төстэй учир нэг төрлийн вакиитнаар урьдчилан сэргийлэх боломжтойг эрдэмтэд хэлж байна.

Ер нь Монгол орны мал сүрэгт тохиолддог ихэнх өвчнөөс уридчилан сэргийлэх, эмчлэх вакцин, эм биобэлдмэлийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Одоогоор зөвхөн шүлхийн вакцинийг гаднаас импортолж байгаа. Гэвч мөнгө үрэх шаардлагагүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломж бүрэн бий гэнэ.

С.Нэмэх

Эх сурвалж: