sonin.mn

...Хайр байтлаа зовлон тээх орчлонгоос
Хамгаалж чадах ганцхан түшиг ааваасаа
Марал нүдэн охин чинь мөргөж гуйя
Маргааш орой эрүүл ирээрэй...
энэ бол өдөр бүр архи уудаг аавдаа охиноос нь зориулж бичсэн шүлгийн хэсэг. Үүнийг Наркологийн төв эмнэлгийн хананд хаалгаар орох бүх л хүнд харагдахаар наажээ.

Амьдралын ноён нуруу болсон эрчүүд тус эмнэлгийн хаалгыг олонтаа татсан нь мэдээж. Тэр дундаа сүүлийн үед айл гэрийн чимэг болсон бүсгүйчүүд энэ газрыг зорих болсон нь харамсалтай. Ид хөдөлмөрлөх насны иргэд архинд донтож, аргаа барсандаа эмчилгээ хийлгэж байгаа нь бүр ч харамсалтай дүр зураг.

Тэд архинаас гарах чин хүсэлтэй байдаг ч өөрийгөө удирдаж чадахгүйд хүрсэн учир ийн эмнэлгийг зорьдог байна. Энэ бол өнөөгийн нийгмийн дүр төрх. Хэдийгээр архийг идээний дээж хэмээн хүндэлдэг ч сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг.

Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад архи, спиртийн төрлийн 400 гаруй үйлдвэр, жижиг цех ажилладаг байна. Үүний 139 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн жишигт нэг хүнд ногдох архины хэмжээ найман литрээс хэтэрвэл тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн хэмээн үздэг байна. Гэтэл манайд энэ хэмжээнээс хэд дахин илүү буюу нэг хүнд ноогдох архины хэмжээ 33 литр болжээ.

Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг шиг Наркологийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн олон хүнээс архийг дахин хэрэглэхгүй, ухаарсан нь цөөнгүй гэнэ. Гэхдээ л тус эмнэлгийг зорих иргэдийн цуваа тасардаггүй байна. Үүнийг хүлээж буй иргэдийн тоо гэрчилж байгаа юм.

Тухайлбал, Наркологийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийн тулд хамгийн багадаа нэгээс гурав хоног хүлээдэг байна. Хэвтэж эмчлүүлэхээр дараалал өгсөн иргэдийн 9 хувь нь 15 хоног, 30 хувь нь 7-14 хоног, 28 хувь нь 3-6 хоног хүлээдэг гэнэ. Энэ мэтээр архинаас гарахаар эмнэлэгт дугаарлаж байгааг эерэгээр хүлээж авч болох ч нөгөө талаараа эмгэнэл юм.

Тус эмнэлэг хоёр давхар хуучны барилга дотор үйл ажиллагаа явуулдаг байна. Гаднаас нь харахад хэзээ мөдгүй нурж унамаар, энд тэндээ будаг, шохой нь халцарч унасан харагдлаа. Ашиглалтаас гарсан барилга шиг санагдсаныг нуух юун. Бид уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

Б.Ариунтуяа: Архи ууж байсандаа харамсч байна


-Энэ эмнэлэгт ирээд гурав хонож байна. Би архи уусандаа үнэхээр харамсч байна. Архинаас болж эрүүл мэндээрээ хохирч, эцэст нь эрүүл эд эрхтэнгүй болдог юм байна. Архийг олон жил уухаар хүний биө витамингүй болж, ясны сийрэгжилт бий болдог.

Тиймээс залуучууд, тэр дундаа бүсгүйчүүд минь архийг хэтрүүлж битгий уугаарай. Та бүхний амьдралд гай болно уу гэхээс нэмэр болохгүй шүү. Сайн сайхан амьдаръя гэвэл архинаас л хол яваарай.

Олсон хэдэн төгрөгөөрөө архи ууж эрүүл биөгүй болчихоод дараа нь эмчилгээ хийлгэж дахин мөнгө зарлагадах хэрэггүй. Цалин мөнгөө өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө, үр хүүхдийнхээ боловсролд зарцуулаарай. Би одоо ухаарсан эндээс гараад дахин архи уухгүй. Сайхан амьдрах болно.

Д.Эрдэнэ-Очир: Сэтгэл санаа өөдрөг болсон


-Архинаас гаръя гэж шийдээд сайн дураараа ирж энэ эмнэлэгт хэвтсэн. Ирээд долоо хонож байна. Эмчилгээ нэлээд сайн. Эмч нарын тусламж, дэмжлэгээр одоо сэтгэл санаа өөдрөг болсон.

Гурав хоногийн дараа эндээс гарна. Эмнэлгээс гараад дахин архи уухгүй. Хувиараа ажил хийдэг. Түүнийгээ үргэлжлүүлэн хийж, сайхан амьдарна. Архи ууж байхдаа гэр бүл, найз нөхөд ойр дотныхоо хүмүүст хүндрэл учруулж, зовоож байсан байх. Тиймээс намайг уучлаарай гэж хэлмээр байна.

    Хүн амын өвчлөлийн мөн нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь архинаас үүдэлтэй өвчлөл буюу элэгний хавдар, гэмтэл, зүрх судасны эмгэг байгааг статистик тоо харуулж байна.

Тодруулбал, 25-64 насныхны дундаж нас баралтын тэргүүлэх шалтгаан нь архины улмаас буюу элэгний цөрроз, уушгины хавдар өвчин болж байгаад эмч, эмнэлгийн , ажилтнуудын сэтгэл зовинох болжээ. Зүрх судасны өвчнөөр нас барагсдын 50 хувь нь согтуудаа нас барсан байдаг аж.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нь архидалттай холбоотой байдаг. Ганцхан шил архинаас хүний амь үнэгүй болж, сүүлдээ эцэг, эхийнхээ өврөөс ч гараагүй жаахан хүүхдүүд архи ууж байна гэх мэдээлэл сүүлийн үөд чих дэлсэх болсон. Энэ бол Монголын эмгэнэл.

Б.Оюунчимэг: Сүүлийн үед эмэгтэйчүүд их ирэх болсон

Ингээд бид Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн тев эмнэлгийн талаар Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогоор хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манай эмнэлэг 50 ортой. Одоогоор 51 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийтхэвтэн эмчлүүлэгчийн 91 хувь нь эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Зөвхөн энэ сард гэхэд 16 эмэгтэй хэвтэн эмчлүүлсэн. Сүүлийн арван жилийн судалгаагаар ихэвчлэн 18-70 насныхан архины эмчилгээ хийлгэдэг.

Одоогоос дөрвөн жилийн өмнө архинд донтох өвчний нэгдүгээр үөийн төгсгөлд орсон 18 настай охин ирж, эмчлүүлж байсан. Сүүлийн үөд эмэгтэйчүүд ирэх нь их болсон. Тэр дундаа тэтгэврийн насныхан ирж байна.

Анх 1999 онд 648 хүн хэвтэн эмчлүүлж байсан. Харин 2013 онд энэ тоо 2038 болж өссөн.

Энэ мэтээр жил ирэх тусам хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсч байгаа нь хоёр талтай. Хүмүүс үүнийг өвчин гэдгийг ойлгож, хандах нь ихэссэн. Нөгөө талаараа архины хамаарал, архи үйлдвэрлэл хурдацтай өсч, архинд донтох хүмүүс их болж байгаагийн илрэл юм.

-Хэвтэн эмчлүүлж буй хүмүүс хөдөлмөр эрхлэлтийн хувьд ямар байдаг вэ?

-Энэ оны байдлаар албан хаагч 10, тэтгэврийн насны 18, малчин зургаан хүн ирсэн. Өмнө нь манайд архи уудаг малчин ирдэггүй байсан. Энэ их харамсалтай тоо.

Архинд донтох байдал хөдөө орон нутагт тархаж байна гэсэн үг. Нийт эмчилгээ хийлгэж буй иргэдийн 31 хувь нь ид хөдөлмөрийн насныхан байдаг. Харин ажилгүй иргэд 55 хувийг эзэлдэг.

-Архинаас гаргах эмчилгээ хийлгэж байгаад дахиад архи уухаар илүү их уудаг гэсэн. Эмчилгээ хийлгэж, эмнэлгээс гарсны дараа дахин архи уугаад буцаж ирэх тохиолдол байдаг уу?

-Эмчилгээ хийлгэсэн хүмүүс буцаж ирэх тохиолдол байдаг. Энэ нь архинд донтох өвчнийхөө үе шатаас шалтгаалдаг. Жишээлбэл, архинд донтох өвчний II, III үөд орсон хүний эмчилгээ маш хэцүү. Нэгээс хоёр сар архи уухгүй байсны дараа уухаар илүү их уудаг, Энэ нь ар гэрийн хяналтгүйгээс болдог.

-Архинд донтох өвчтэй хүмүүсийн эдгэрэлт нэлээд удаан юм шиг санагддаг. Хэр хугацаанд эмчилгээ хийлгэж байж архинаас бүрэн гарах вэ?

-Архинд донтох өвчин, архи хэтрүүлэн хэрэглэгч гэдэг ялгаатай. Өөрөөр хэлбэл, архи хэтрүүлэн хэрэглэгч нь арай өвчин болоогүй байна гэсэн үг. Архинд донтсон хүмүүс 3-5 жилийн дараа бүрэн эдгэрдэг. Энэ хугацаанд архийг огт амсахгүй байх ёстой.

Архинд донтсон үө шатаас нь шалтгаалж харилцан адилгүй эмчилгээ хийдэг. Иргэдийн эдгэрэлт яагаад удаан байна гэхээр хүмүүсийн нийгмийн ухамсар муу, эрүүл мэндийн боловсрол сул байна.

Нөгөө талаар хүмүүс өөртөө арчаагүй хандаж байна. Ажилгүй, талхны мөнгөгүй байж гудамжинд зардаг стандарт бус архинд мөнгө зарцуулдаг. 2000 оноос өмнө айл гэрийн эзэн нь уудаг байсан.

Гэтэл сүүлийн жилүүдэд эхнэр, хүү-хэд нь хүртэл уудаг боллоо, Үүнээс харахад өнөөдрийн нийгэм үнэхээр хэцүү 4 байдалд хүрлээ. Архины "дайн" гэхэд буруудахгүй. “ Тиймээс ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих нь зүйтэй.

-Танай эмнэлгийн барилга нэлээд хуучных бололтой. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад аюултай биш үү?

-НМХГ-аас уг барилгыг ашиглах боломжгүй гэсэн актыг хоёр удаа гаргасан. Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард хүн амьдарч болохгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт гаргасан.

Тиймээс 2015 онд эмнэлгийн суурин дээр 150 ортой орчин үеийн стандартын шаардлага хангасан эмнэлэг барихаар болсон. Зураг төслийгль зураад баталсан.

-Мансуурах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүстэй тулж ажиллахад нэлээд бэрхшээл тулгардаг байх. Тэгвэл энд ажиллах мэргэжлийн боловсон хүчний хувьд ямар байна вэ?

-Эмч, асрагчдыг элдэв хараалын үгээр доромжилдог. Өрөөнд нь цэвэрлэгээ хийхэд эсэргүүцэл үзүүлдэг. Мансууруулах бодист донтсон хүн зөвхөн бие махбодь болоод сэтгэцийн өвчнөөс гадна эрүүл хүнд байхгүй эмгэг зан үйлтэй болдог.

Тиймээс эмч, өвчтөн хоёр заавал гэрээ байгуулдаг. Яагаад гэвэл архи уудаг, мансуурах дуртай хүмүүс эмнэлгийн дотоод журмыг байнга зөрчдөг. Архинаас гаргадаг эм ууж, эмчилгээ хийлгэж байгаа хүний хажууд согтуу хүн байвал нөгөө хүн татаж унадаг.

Үхэх аюултай. Бид нэг хүнтэй ярилцахад хамгийн багадаа 30 минут зарцуулдаг. Олон хоног архи уусан хүнээс маш хортой бодис ялгардаг. Үүнээс болж манай эмнэлгийн гурван хүн хорт хавдар тусч, нэг нь нас барсан.

Гэтэл хүнд нөхцөлд ажилладаг гэсэн аравхан хувийн тэтгэмж авдаг. Цалин хангамж багатай, ажлын нөхцөл зэргээс шалтгаалж мэргэжлийн залуу боловсон хүчин манайд ирэхгүй байна. Тиймээс энэ тал дээр төр, засгаас анхаарах хэрэгтэй.

     Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлэг гэхэд арай л хэцүүхэн орчинд үйл ажиллагаа явуулж байлаа. Эмнэлгийн эмч, сувилагч, ажилчид ард иргэдийнхээ сайн сайхны төлөө, нэг айл өрхийг ч гэсэн амар амгалан амьдруулъя гэсэн чин хүсэлтэйгээр зүтгэж байгаа аж.

Сэтгэц наркологийн эмч бур лектор байх шаардлагатай гэнэ. Хэн нэгэн аав, ээж, түүний үр хүүхдийг архинд оруулахгүйн тулд мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар үргэлж ард иргэдэд ухуулга сурталчилгаа явуулдаг байна. Тус эмнэлгийн хувьд нийслэлийн өсөн дүүргээс Сонгинохайрхан дүүргийн иргэд 25.3 хувийг эзэлдэг гэнэ.

Мөн энэ оны байдлаар 36 хүн хөдөөнөөс ирж, эмчлүүлсэн байна. Хамгийн сүүлийн судалгаагаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 7800 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж, 2900 байгууллага согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж.

Энэ нь 280 хүн тутамд нэг архины цэг ноогдож байна гэсэн үг, Олон улсын дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Тэгэхээр согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулах нь нийгмийн хэрэгцээ шаардлага болжээ.

С.Юмсүрэн

Эх сурвалж: