sonin.mn

АБУЖА. /BBC/. Нигерийн зүүн хойд нутагт 30 орчим хүүхэд хулгайлагджээ. Хүүхдүүдийг “Боко Харам” бүлэглэлийн босогчид хулгайлсан гэж таамаглаж байгаа аж.

Тус улсын Борно мужийн Мафа тосгоны 11-ээс дээш настай охид болон 13-аас дээш настай хөвгүүдийг бүгдийг нь хулгайлсан гэж тус мужийн хөгшчүүлийн нэг нь мэдээлжээ. Лалын шашинтнуудын халдлага пүрэв гарагт болсон бөгөөд энэ үеэр 17 хүн амиа алджээ.

Хөрш Чад улсын зуучлалтайгаар тус улсын нутаг дэвсгэрт Нигерийн эрх баригчид босогчидтой хэлэлцээ хийж байгаа бөгөөд гал зогсоох тохиролцоонд хүрснээ талууд саяхан зарласан байна.

Чад улсын эрх баригчдын мэдэгдсэнээр, зогсолтгүй үргэлжилж буй хүчирхийллийн хариуцлагыг энхийн үйл явцыг дэмжихгүй байгаа “Боко-харам” бүлэглэл дэх урсгал хүлээнэ. Нигерийн эрх баригчид хүүхдүүдийг хулгайлсан хэрэгт дээрэмчдийг буруутгаж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: