sonin.mn

СИДНЕЙ. /ITAR-TASS/. Зүрхний өвчтэй гурван хүнд нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгах мэс заслыг Австралийн Сидней хотын гэгээн Винсентийн эмнэлгийн зүрхний мэс засалчид амжилттай хийжээ.

Зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарт өнөөг хүртэл зөвхөн цохилж байсан зүрх ашигласаар ирсэн байна. Ийм зүрхнүүдийг тархи нь үхэжсэн гэсэн онош тогтоогдсон доноруудаас авдаг байжээ.

Шинэ арга нь тусгай цахилгаан аппаратын тусламжтайгаар сүүлийн хагас цагийн турш цохилохоо больсон зүрхний үйл ажиллагааг сэргээж, бие организмаас гадна үйл ажиллагааг нь дэмждэг байна.

Ийм мэс засал хийлгэсэн гурван өвчтөний биеийн байдал сайн байгаа аж. Тэдний нэг болох Сидней хотын 57 настай оршин суугч эмнэлгээс хэдийн гарсан бол үлдсэн хоёрынх нь биеийн байдалд түргэн сайжирч байна.

Д.Жаргал

Эх сурвалж: