sonin.mn

Тамхины бизнес эрх­лэгчдийн холбооноос Мэр­гэжлийн хяналтын ерөн­хий газарт хандан хүсэлт гаргажээ.

Тодруулбал, уг хү­сэлтийн дагуу БНСУ-аас “Алтангадас Трейд” ком­панийн импорт­лосон таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “ESSE” тамхины сав, баглаа боодол, шошгололтыг шалгаж, манай улсын хууль тогтоомж, Дэл­хийн эрүүл мэндийн байгуул­лагаас гаргасан Тамхи­ны хяналтын суурь конвенцын зарим заалтыг зөрчсөнийг тогтоожээ.

Иймээс “Алтангадас Трейд” компанийг тамхиа зах зээлээс буцаан татах үүрэг өгч, агуулахад нь байсан 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun” тамхийг би­түүмжилжээ.

Энэ зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Нийслэлийн прокурорын газар үзсэн тул энэхүү асуудлыг МХЕГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Эх сурвалж: