sonin.mn

ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд УДБЭТ-ын дуучин С.Батчимэг тэргүүн байр эзэлжээ.

Буриадын Агинск хотод болсон тус уралдаанд нийт 70 дуучин өрсөлдсөн байна. УДЭТ-аас таван дуучин оролцож авьяас чадвараа сорьжээ.  Дуучин С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгсч эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм.

Тэрбээр 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин  Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын  улсын уралдааны II байр,  2012 онд  “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Хоролмаагийн дүрээр III байр эзэлж байжээ.

Ж.Болор

Эх сурвалж: