sonin.mn

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг ард иргэдэд Ус цаг уур орчны хүрээлэнгээс  анхааруулж байна.

Энэ сарын 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд зарим газраар, ирэх сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 30-нд Алтайн уулсаар, 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.