sonin.mn

Хан-Уул дүүргийн  Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч ахмад Н.Сүхбаатар “Авто радио 96,3 “ FM-ээс зохион явуулж байгаа ”Иргэдээ сонсъё” нэвтрүүлэгт оролцлоо.

FM сонсогчидод Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөгөө өглөө.

Иргэдээ сонсоё нэвтрүүлэгт хандсан иргэдээс 3 санал хүсэлтийг хүлээн авч холбогдох нэгжүүдэд мэдэгдэн ажилласан байна.

ХУД ЗДТГ