sonin.mn

“Инчеон-2014” зуны спортын Азийн 17 дугаар наадамд монголчуудын топ-4 хэмээдэг бокс, жүдо, чөлөөт бөх, буудлагын спортоос гадна таеквондогийн төрлийн тамирчид эх орныхоо нэрийг дуудуулж медаль хүртжээ.

Иймд тус наадмын дараа энэ олон хүний бүрэлдэхүүнтэй явсан Монголын баг тамирчид дүнгийн хурал хийж алдаа оноогоо хэлэлцсэн байна. Энэ үеэр шигшээ багт багтдаг хүндийг өргөлт, гимнастик, хөнгөн атлетикийн төрлийн баг тамирчдыг хүн тус бүрээр нь авч хэлэлцэж  алдаа оноогоо ярилцжээ.

Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү “ Тухайн төрлийн баг тамирчид олон цагийн бэлтгэл хийсэн боловч санаанд хүрсэн амжилт гаргаж чадсангүй.

Тиймээс дараа дараагийн тэмцээнд яаж бэлдэхээ, ямар амжилт гаргахаа шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн төлөвлөж 12 дугаар сарын 1-ний дотор танилцуулаарай” гэсэн үүрэг өгсөн” хэмээн онцлов.

Д.Өлзий

Эх сурвалж: