sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны тамирчин, 102 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Амартүвшин энэ сарын 21-28-ны өдрүүдэд Америкт болсон жудо бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах 55 килограммын жингийн хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн тэрбээр энэ сарын 8-12-ны өдрүүдэд Солонгос улсад болсон самбо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний 56 килограммын жинд хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргасан юм.

Тамирчин Б.Амартүвшинд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон Биеийн тамир, спорт хорооноос баяр хүргэж, цаашид улам их амжилтын эзэн болж, эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргасан тамирчин болохыг хүсье